WELCOME

► for going green

► for eco efficiency

► for best environmental solutions

Naimant Groundwater Resources Area Environmental Baseline Survey for Energy Resources (ER) Co., 2008

Наймантын хөндийн газар доорхи усны орд газар хийсэн гидрогеологийн судалгааны болон ашиглалтын нөөц тооцоолсон талбай хэмжээ 18823.51 га болно. Энэхүү ордын газар доорхи усны нөөцийг Энержи Ресурс ХХК хайгуул, судалгааны ажил явуулж тогтоосон бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа, инженерийн байгууламжийг барьж байгуулахаар ажиллаж байна. Судалгааны үр үр дүнгээс авч үзэхэд Наймантын хөндийн газар доорхи усны орд нь ойролцоогоор 50 л/сек ундаргатайгаар 25 жилийн турш уурхайг усаар хангах чадамжтай байна. Наймантын хөндий нь Ухаа Худаг нүүрсний уурхайгаас өндөржилтийн хувьд дунджаар 100 м орчим нам дор газарт байрлах учраас өргөх шахуурга шаардагдах ба ус хангамжийн шугам хоолойн зурвасын дагууд гадаргын өндөржилтийн зөрүү нь хамгийн ихдээ 200 м хүрдэг. Газар доорхи усны дээжүүдийг шавхалтын явцад авч Геологийн төв лабораторид хүргүүлэн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний дүнгээр газар доорхи ус нь бага зэрэг шүлтлэг ба багаас дунд зэрэг давслаг байгаа нь тогтоогдож хайгуулын үед цуглуулсан үр дүнтэй адил байгааг тогтоосон. Төсөл хэрэгжих эхний шатанд Ухаа дудгийн зүүн хойд талд орших Наймантын хөндийн газар доорхи усны эх үүсвэрийн талбайд уурхайн баяжуулах үйлдвэр баригдахаас өмнө уг талбайд ашиглалтын цооногууд болон ус хангамжийн системийн бүрдэл хэсэг болох насос станцуудыг суурилуулахаар ажиллаж байгаа бөгөөд уурхайн усны хэрэгцээг төслийн эхний жилүүдэд Наймантын хөндийн газар доорхи усны ордоос хангахаар төлөвлөж байна. Гидрогеологийн хайгуул судалгааны ажлын үед өрөмдсөн цооногийн байрлалаар ашиглалтын 4 цооног байна гэж тоооцоолон урт хугацааны шавхалтаар өгсөн цооногийн ундаргыг ашиглалтын ундаргаар сонгон 25 жил ашиглахаар загварчлан тооцсон