WELCOME

► for going green

► for eco efficiency

► for best environmental solutions

Naimant- Uhaa Hudag (NUH) Water Pipeline and Borefild Facility EIA for Energy Resources (ER) Co., 2009

Ухаа Худгийн нүүрсний уурхайн ус хангамжийн ТЭЗҮ-г Монхидроконстракшн ХХК, Австралийн Акуатерра компанитай хамтран, 2008 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Ус дамжуулах шугам хоолойн барилга байгууламжаар нийтдээ 50.69 л/с хэмжээтэй ус дамжин өнгөрнө. Төслийн усны хэрэглээг үндсэн 3 хэсэгт хувааж болно. Үүнд: • Нүүрс угаах үйлдвэр (47.3 л/с) • Уурхай (2 л/с) • Уурхайчдын тосгон (1.39 л/с) зэрэг болно. Ус дамжуулах хоолойн трасс нь 16.6 км урттай, хамгийн ойр цэг нь Цогтцэций сумын төвөөс 3 км орчим зайтай орших бөгөөд нүүрсний уурхайн ажилчидын хотхоныг усан хангамжийн системд холбоход хамгийн тохиромжтой байхаар сонгож авсан. Ус дамжуулах гол хоолойг үнэ хямд, усны чанар найрлаганд муугаар нөлөөлдөггүй, олон жил ашиглах боломжтой, гидравлик түрэлт, цохилтонд бат бэх сайтай хүчитгэсэн хуванцар /HDPE/ хоолойг илүү тохиромжтой гэж үзлээ. Энэ районд хөрсний хөлдөлтийн гүн 1.8 м байгаа учраас хоолойг дунджаар 2.3 м гүнд буюу хөлдөлтийн гүнээс 50 см доор байрлуулан тооцов. Урьдчилсан байдлаар 10-20 л/с-ээр цооногуудаас шавхалт хийж байгааг үндэслэн дунджаар нэг худгийн ундаргыг 12-13 л/с гэж тооцон ажлын 4, нөөц 1 бүгд 5 худаг баригдана гэж тооцоонд төлөвлөсөн