WELCOME

► for going green

► for eco efficiency

► for best environmental solutions

Oyu Tolgoi-Gunii Hooloi Water Pipeline and Borefield Facility EIA for OT Co/Rio Tinto Asia, 2008

Оюу Толгой үйлдвэрийн хүчин чадал 110 000 тн/өдөр, хаягдлын хатуу хольцын хэмжээ 64% болон уурхайн шүүрлийн усыг 0% эргүүлэн ашиглах нөхцөлд боловсруулах үйлдвэр, дэд бүтэц ба олборлолтын үеийн усны хэрэгцээ дунджаар 696 л/с байх ба хамгийн оргил үед 785 л/с болно гэж тооцоолжээ. Мөн хиймэл нуурын дүүргэлтийг хангах үүднээс 115 л/с-ийг шугам хоолойн хүчин чадалд нэмсэн. Иймээс усан сангийн шугам хоолойн зураг төслийн дагуу шугам хоолой нь хүчин чадлын оргил үед мөн шаардлагатай үед хамгийн ихдээ 900 л/с хэмжээтэйгээр усыг дамжуулах боломжтойгоор тооцоолжээ. Оюу толгойн зэс, алтны ордыг ашиглахад эхний жилүүдэд усны хэрэглээ бусад жилүүдийн дундаж хэрэглээнээс илүү байх ба энэ нь хаягдлын далангаас усыг эргүүлэн ашиглах бололцоотой болтол үргэлжилнэ. Оюу Толгойн УХШХ-н байгууламжийг барьж, ашиглахаар төлөвлөж буй талбай нь Оюу Толгойн лицензийн талбайгаас зүүн хойт зүгт 25 км-т орших Гүний Хоолойн газрын доорхи усны дэвсгэр талбайгаас эхлэн ус татах гүний худгууд, шугам хоолой (ШХ), насос станцууд (НС), ус цуглуулах усан сангууд (УЦУС) болон хиймэл нуурын байгууламжууд нь Оюу Толгойн зэс, алт боловсруулах үйлдвэрийн талбай хүртэл 70 км үргэлжилнэ. УХШХ төслийн хүрээнд үндсэн 28 ширхэг гүний худаг, нөөц 5 ширхэг гүний худаг, ус цуглуулах усан сан 5 ширхэг, өргөх усан сангийн насосын станц (ӨУСНС), 400000м3 багтаамжтай хиймэл нуур, ус дамжуулах нийт 148.9 км шугам хоолой, 110 кВ эрчим хүчний шугам, хайрган хучилттай засвар үйлчилгээний авто зам зэрэг байгууламжуудыг нийт 1030 га талбайг эзлэх зурвас газарт барихаар төлөвлөж байна. Ус татах худгуудыг Гүний Хоолойн усны эх үүсвэрийн талбайн хоёр хэсэгт байршуулна. Гүний усны өндөр нэвчилттэй (ӨН) талбай болон бага нэвчилттэй (БН) талбайгаас усаа татах ба тус бүр 40л/c-ийн урсацын хүчин чадалтай 21 гүний худаг, 30л/c-ийн урсацын хүчин чадалтай 12 гүний худагтай байхаар төлөвлөсөн. Гүний худгуудын насосын станцуудын цахилгааны шугам ерөнхийдөө ус хангамжийн шугам хоолойн дагуу татагдана. Шугам хоолойн дагуу хяналт ба засвар үйлчилгээ хийхэд зориулсан сайжруулсан хучилттай авто зам тавигдахаар төлөвлөсөн байна. Ус хангамжийн шугам хоолойд гэмтэл гарсан, аваар ослын үед Оюу Толгойгоос хойш 5 км орчим зайд өндөрлөг газар байгуулах 400000 мЗ багтаамжтай аваарын усан сангаас ус нь урсгалаараа хос шугам хоолойгоор дамжин Оюу Толгой уурхай, баяжуулах үйлдвэр болон бусад хэрэглэгчдийг усаар хангаж байх юм.